3 сарын турш коронавирусийн халдваргүй байсан Шинэ Зеландад 14 тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 08 сарын 13

Шинэ Зеланд улсын эрх баригчид өнгөрсөн зургадугаар сард коронавирусийн халдвар авсан сүүлийн өвчтөн эдгэрсэн тухай мэдэгдэж байсан. Дотоодод нь коронавирусийн халдвар илрээгүй 100 дахь хоногоо тэмдэглээд удаагүй байсан Шинэ Зеланд улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнийг хоёр хоногийн өмнө зарласан. Харин өнөөдрийн байдлаар тус улсад CoVid19 халдварын нийт 14 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Шинэ Зеландын Оклэнд хотын нэгэн гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрснээс хойш нэмж 10 тохиолдол бүртгэгдсэнээр тус хотод хөл хориог чангатгажээ.

Тус улсын эрүүл мэндийн ажилтнууд халдвар хэрхэн гарсан талаар судалгаа хийж, халдвар авсан хүмүүсийн гэр бүл, явсан маршрут, хавьтагчдыг олж илрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд Эшли Блумфилд "Бид халдвар авсан эх үүсвэрийг олохын тулд хийх ёстой бүх зүйлсийг дайчлан ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн вирусийн халдвар авсан гэр бүлийн гишүүдийн нэг нь импортын барааны агуулахад ажиллаж байхдаа ачаа тээврээр дамжуулан халдвар авсан байх магадлалтай хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.