БШУЯ-наас хувийн цэцэрлэг, сургуулийг төлбөрөө сар, улирлаар авах санал хүргүүлжээ

2020 оны 08 сарын 13

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг  хэрхэн зохицуулах тухай БШУЯ-наас холбогдох албаныханд саналаа  хүргүүлсэн байна.   Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Яамны зүгээс хувийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийг сар, улирлаар нь авах байдлаар уян хатан хандах саналаа илэрхийлж хоёр тал хэлэлцсэн.  Арав эсвэл арваннэгдүгээр сард УОК-ын шийдвэрээр хичээлийг дахин хаалаа гэхэд тухайн сургууль цахим хэлбэрээр хичээлээ хүргэж чадах уу, платформ нь бэлэн үү, танхимын сургалтаасаа дутахааргүй цахим сургалтаа хүргэж чадах уу, төлбөр мөнгө нь ямар байх вэ гэдгийг харилцан ойлголцсон гэрээг эцэг эх, сургуулийн захиргаа байгуулах ёстой юм.  Тиймээс одоо хувийн дунд сургуулиуд гэрээ байгуулахдаа бид зах зээлд эрэлт хэрэгцээгээ хангахын тулд хичээл завсардлаа гэхэд хэрэглэх цахим платформ, танхимын сургалтын хажуугаар хийх сургалтын мэдээллээ ил тод нээлттэй байлгавал магадгүй ямар ч үед эрсдэлгүй хэмээн үзэж эцэг эх төлбөрөө бүтэн төлөхийг үгүйсгэхгүй” гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.