Туул, Тэрэлж голд осолдсон гурван иргэнийг хайж байна

2020 оны 08 сарын 13

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газар зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүл ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалжээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнөөдрийн байдлаар Туул болон Тэрэлж голд усанд осолдсон гэх дуудлагын дагуу гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Ойрын өдрүүдэд бороо их орох тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна" гэлээ.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 99 байцаагч шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж нийслэл рүү тарвага болон түүний түүхий эд оруулсан  хоёр тохиолдлыг илрүүлж торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 1224 иргэн байна. Тэд  гар утсаа унтраах, буруу дугаар өгөх, гэрийн хаягаа худал хэлж хамаатан саднаараа хэсэх, зуслан явах, гадуур зугаалах гэсэн  зөрчлийг  тасралтгүй гаргаж  байна. Тэдгээр хүмүүст Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.