Баавгайн мөр илэрсэн тул ойн бүсэд аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа

2020 оны 08 сарын 13

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  "НОБГ зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоор авран хамгаалсан. Өнөөдрийн байдлаар Туул болон Тэрэлж голд усанд осолдсон гэх дуудлагын дагуу гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Ойрын өдрүүдэд бороо ус их байгаа тул нийт иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна" 

НМХГ-ын Байгаль орчны газрын улсын хяналтын ахлах байцаагч Д.Батзориг "Нийт 99 байцаагч шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж нийслэл рүү тарвага болон түүний түүхий эд оруулсан 2 тохиолдлыг илрүүлсэн гэлээ. Мөн иргэдээс могой харсан гэх дуудлага цөөнгүй ирлээ.

Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цолмонбаатар, "Нийслэлийн ногоон бүс буюу Санзай орчимд баавгайн мөр илэрсэн тул самар жимс, байгалийн дагалт баялгийг түүхийгээр түүхгүй байж, ойн бүсэд аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан "Цар тахлын нөхцөл эрсдэлтэй хэвээр байгаа тул гадуур гарахдаа байнга амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахаас зайлсхийхийг зөвлөж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.