3,287 багшид олгох зөөврийн компьютерийг орон нутагт хүлээлгэн өглөө

2020 оны 08 сарын 13

Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3,287 ширхэг зөөврийн компьютерийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгохоор болжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийн дээжийг гардуулан өгсөн байна.

Яамны зүгээс багш нараа компьютержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжийн эдгээр компьютерийг ерөнхий боловсролын 658 сургуулийн 1,098, сургуулийн өмнөх боловсролын 885 байгууллагын 2,189 багшид хуваарилах юм байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.