13 өөр хүн: Яагаад хүүхэдтэй болохыг хүсдэггүй шалтгаанаа тайлбарлалаа

2020 оны 08 сарын 12

Дэлхийн хүн ам өсөж, ус, хоол хүнсний хомстол нүүрлэх цаг тулахуй дор хүүхэд төрүүлж, дэлхийн хүн амыг өсгөх явцад ''хувь нэмрээ оруулахын'' оронд зүгээр л өөрт оногдсон амьдралаа дуусгаж, эх дэлхийдээ ээлтэй амьдрах хүсэлтэй хүмүүс цөөнгүй болсон. Хүн амын илүүдэл сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тулгараад буй хамгийн том асуудал болсон энэ цагт Монголчууд өнөө л хэвээрээ Алдарт эхийн одон горилж, ''Ганц хүүхэд гаргачихвал алдарт эхийн одон авлаа'' хэмээн өөрөө өөрийгөө ''дарамталж'' суух. 

Хүн болгон хүүхэд төрүүлэх албагүй, хүн болгон сайн эцэг эх байж чадахгүй, тиймээс зүгээр л хүүхэд төрүүлэхгүй өөрсдөө хүссэнээрээ амьдраад, үхээд, дуусчих хэрэгтэй гэдгийг л Монголчууд ойлгох хэрэгтэй байгаа юм. Энэ ойлголт гадаадад эртнээс газар авсан бөгөөд хүүхэдтэй болохыг хүсдэггүй хүмүүсийг Анти-Наталист хэмээн нэрлэдэг. Ингээд ЗӨВ.МН хүүхэдтэй болохыг хүсээгүй хүмүүсийн шалтгааныг орчуулан хүргэж байна.

Хүн ямар ч шалтгаанаар хүүхэдтэй болохыг хүсэхгүй байж болно. Таны амьдралаар та, хүний амьдралаар хүн л амьдарна гэдгийг бодолцож, хэнийг ч шүүх эрхгүйгээ ухаарна уу.

 

Being disabled, my abortion wasn't questioned—but my pregnancy was ...

1. Би хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Миний хөгжлийн бэрхшээл удам дамждаг учир өөрийн туулсан зовлонгоо гэм зэмгүй хүүхдэдээ үүрүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс би хэзээ ч хүүхэдтэй болохгүй.

 

Qualities That Make a Good or Bad Parent | Super Active Kids

2. Бүхэл бүтэн хүнийг бий болгож, хүмүүжүүлж, анхаарал хандуулна гэдэг миний чадлаас хэтэрсэн зүйл. Маш удаан хугацааны, маш том хариуцлага учир үүнийг хийж чадна гэдэгтээ итгэхгүй байна. Муу эцэг эх байхыг хүсэхгүй байгаа тул хүүхэдтэй болохгүй.

 

How Can One Cope With Loud Kids

3. Би тайван амгалан байдалд дуртай. Энэ байдлаа хүүхдээс болж алдахыг хүсэхгүй. 

 

23 Pictures That Sum Up The Good, The Bad, And The Ugly Of ...

4. Жирэмслэх, хүүхэд төрүүлэхээс ''үхтлээ'' айдаг. Дээрээс нь би тийм ч сайхан хүүхэд насыг туулаагүй. Хүүхдээ ч сайхан хүүхэд нас туулуулна гэсэн итгэл алга. Тиймээс хүүхэдтэй болохгүйгээр шийдсэн.

 

Why being alone is good for your spiritual growth | Complete Wellbeing

5. Миний амьдрал минийх л байхад би дуртай.

 

Crazy Mom Stock Photos And Images - 123RF

6. Би сэтгэл гутрал өвчнөөр шаналдаг. Тиймдээ ч шинээр хүн бий болгож, өсгөж хүмүүжүүлж чадна гэдэгтээ итгэхгүй байна. 

 

Just Too Many Damn People — the modern treehugger

7. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчны байдал өдөр ирэх тусам муудаж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нүүрлэчихсэн, үүнийг нь дагаад хоол хүнсний хомстол үүснэ, эдийн засаг муудна, ийм байдалтай байхад шинээр хүн бий болгож зовоогоод яах вэ.

 

20 Signs You're Spending Too Much Time With Your Kids

8. Дор хаяж амьдралынхаа 20 жилийг хүүхдэдээ зарцуулна. Маш их мөнгө үрнэ. Ер нь хүмүүс яах гэж хүүхэдтэй болдог юм? Би хэзээ ч ойлгоxгүй.

 

How to Help Orphans | Street kids, Children photography, Poor children

9. Маш олон эцэг эхгүй өнчин хүүхдүүд асрамжийн газарт байсаар байхад шинээр хүүхэд гаргана гэдэг утгагүй хэрэг. Үнэхээр хүүхэдтэй болмоор байгаа бол үрчилж авч, буян болох хэрэгтэй.

 

Mother Earth is Dying! *Scary* - YouTube

10. Хүрээлэн буй орчин цаашдаа улам л муудна, хоол хүнс улам л хомстоно, өрсөлдөөн ихэснэ, амьд үлдэхийн төлөө маш их тэмцэнэ. Хүүхэд том болоод муу хүн болчихвол яах вэ? Хүүхэдтэй болохгүй шалтгаанаа тайлбарласнаас хүүхэдтэй болох ганц ч шалтгаан байхгүйгээ хэлбэл илүү товч байх.

 

Why Kids are Gross

11. Хүүхдүүд бохир заваан. Би бохир заваан юманд дургүй.

 

Considering the Options for Infertile Couples | Angelus News

12. Би биологийн хувьд хүүхэдтэй болох чадваргүй учир хүүхэдтэй болохгүй.

 

Is my teenager just moody, or is there something more serious ...

13. Би бага байхдаа эцэг эхийгээ их зовоодог, ''хэцүү хүүхэд'' байсан. Хэрвээ би хүүхэдтэй боллоо гэхэд, над шиг зан авиртай ''хэцүү хүүхэд'' байвал яах юм? 

ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 08 сарын 14
66.181.168.131

Iim hargis zerleg yertuntsud huuhed zovnoshuudee