Дэд сайд Ш.Анхмаа БНСУ-ын Гадаад худалдааны төлөөлөгчийн газрын дарга Жон Вон Жүнтэй уулзав

2020 оны 08 сарын 12

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад худалдааны төлөөлөгчийн газар (КОТРА)-ын дарга Жон Вон Жүн-г өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын эхэнд Жон Вон Жү Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санал санаачилга, ялангуяа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт болон эмч мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад ашиглах програм хангамжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэхийн зэрэгцээ тус байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, үнэлгээний системийг сайжруулах олон улсын бага хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Дэд сайд Ш.Анхмаа эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшилтэт арга технологи, шийдлийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг онцлоод тус яамны зүгээс хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.


Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.