Жимс, хүнсний ногоонуудын ''өвөг дээдэс'' ямар байсан бэ?

2020 оны 08 сарын 12

Бидний өдөр тутам идэж хэрэглэдэг зүйлс ямар нэгэн байдлаар генийн өөрчлөлтөд (GMO) орсон байдаг. Үгүй бол бид өнөөг хүртэл өчүүхэн жижиг хэмжээтэй цэнхэр өнгийн лууван, дотроо дүүрэн үртэй идэхэд төвөгтэй гадил, хатуу эрдэнэ шиш, шошийн хэмжээтэй бяцxан тарвас гэх мэт ногоо, жимснүүдийг хэрэглэж, өлсгөлөнд нэрвэгдэх байсан. Тиймээс генийн өөрчлөлт гэдэг нь тийм ч муу зүйл биш юм. 

Генийн инженерчлэл хийж гаргаж авахаас өмнө жимс ногоонуудын үнэн төрх ямар байсныг сонирхуулъя.

 

Эрдэнэ шиш

Ердөө 2см урттай уг ногоог эрдэнэ шиш хэмээн танихад тун бэрх байгаа биз?

 

Тарвас

Хамгийн том нь 5см диаметрээс хэтрэхгүй, исгэлэн амттай, ногоон өнгөтэй уг жимсийг тарвас гэж танихад тун хэцүү байгаа биз?

 

Нэрс шиг хэмжээтэй улаан лооль

Хэдэн мянган жилийн өмнө улаан лооль яг л нэр шиг хэмжээтэй байжээ. Хойд Америкийн Индианчууд улаан лоолийг илүү том хэмжээтэй болгохын тулд янз бүрийн арга ашиглан тарьжээ.

 

Лууван

Луувангийн өвөг дээдэс илүү гашуун амттай мөн муухай үнэртэй байжээ.17-р зуунаас бидний одоогийн хэрэглэдэг улбар шар лууванг тарьж эхэлсэн гэдэг.

 

Гадил

Бидний супермаркетаас худалдаж авдаг гадил өвөг дээдсээсээ дор хаяж 2 дахин том байдаг. Гадил эхэн үедээ дотроо маш их үртэй, жижиг хэмжээтэй байжээ. 

 

ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.