Ховд аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас баржээ

2020 оны 08 сарын 12

Ховд аймагт өчигдөр нэг хүн тарваган тахлын улмаас нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн үед манай улсад тарваган тахал өвчний эрсдэл их гарч байна. Тухайлбал, Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авсан байна. Улмаар биеийн байдал нь хүндэрч өчигдөр шөнө нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ он гарсаар тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь эндсэн. Эдгээр хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй, эмнэлэгт нэг өдөр болоод л нас барсан байна" гэв. 

Түүнчлэн холбогдох албаныхан тарваган тахал нь коронавирусийн халдвараас дутахааргүй хор хөнөөлтэй учир өөрсдийн эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд  тарваганы мах хэрэглэхгүй байхыг анхааруулав. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.