Д.Мөнхжаргал: Энэ өвөл нэг ч хүүхэд, нэг ч айл өрхийг угаартуулахгүй байх зорилго тавьсан

2020 оны 08 сарын 12

Улаанбаатар хотын удирдлагууд өнөөдөр 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын талаар сургалт мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал: "Улаанбаатар хотын хүн амын  45 хувь нь орон сууцанд, 84 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймээс агаар, орчны хөрсний бохирдлыг бууруулах үе шаттай бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч 2017 он хүртэл тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар 2017 онд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө боловсруулсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяны хүрээнд 2018 онд Монгол улсын Засгийн газрын “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох” хөтөлбөрийг бид хамтран хэрэгжүүлж байна.  2019 оноос түүхий нүүрсийг хорглох тухай шийдвэр хэрэгжиж эхэлснээр бид тодорхой амжилтанд хүрсэн.  Улаанбаатар хотын агаарын бохирдол 2016-2017 онынхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос  51 хувиар тус тус буурсан байна. “Цэвэр агаартай хот” олон улсын цахим эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж,  гадаадын таван улсаас болон дотоодын 30 гаруй эрдэмтэд,  оролцсон. Ингээд дэлхийн хамгийн бохирдол ихтэй орнууд дотроос Улаанбаатар хот агаарын бохирдлоо 20-50 хувиар бууруулж чаджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. 35000 айл  өрх төвлөрсөн халаалтын эх үүсвэртэй холбогдсон байна. 700 гаруй зуухыг буулгаж, 78 000 тонн түүхий хүүрсийн хэрэглээг зогсоож чадсан.

Гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт, инженерийн бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Энэ ажлын хүрээнд  Сэлх, Баянхошууны чиглэлийн үйл ажиллагаа бүрэн дууссан байна. Шархад, Дэнжийн 1000 чиглэлийн барилга угсралт 2024 онд ашиглалтад орно.  Баянхошуу чиглэлийн хувьд 6.7 км цэвэр бохирын шугам төвийн шугамд холбогдсон, 5300 гаруй айл өрхийг цэвэр усаар хангах усан санг барьж байгуулсан.  Сэлхэд дулааны станц баригадаж байна.  9.7км дулааны шугам,  19 км цэвэр бохирын шугам тавьсан. Энэ ажил бол сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдэж байгаагүй ажил байгаа юм. УИХ-аас батлагдсан “Алсын хараа 2020” урт хугацааны бодлогоор 2030 он гэхэд гэр хорооллын 70.80 хувийг орон сууцжуулах боломжтой. 

Энэ 4 жилийн хугацаанд бид 700 сая долларын хөрөнгө орууллтыг босгож чадсан. Энэ нь эцсийн дүндээ агаарын бохирдлыг бууруулах хамгийн том алхам юм. Энэ өвлийн улиралд бүс шинэчлэгдэж байгаа.  Эхний бүсийн 40 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжтой нөхцлийг одоогоор бүрдүүлсэн.  Өнөөдрийн үйл ажиллагаа маш чухал бөгөөд жишээлбэл, угаарийн хийгээс иргэд ямар ямар эрсдлээр эрүүл мэндээрээ хохирч байгааг мэдэх боломжтой" гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.