Явган зорчигчийг мөргөөд ослын газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

2020 оны 08 сарын 12

Өнөөдөр өглөө буюу 04.25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар нь  тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэрэг гарлаа. Цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж  сэжигтнийг олж тогтоогоод байна.

Иргэд, жолооч бүр зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхиж явахгүй байх,  шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  

Явган зорчигчийг мөргөөд ослын газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

Явган зорчигчийг мөргөөд ослын газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.