Хүчирхийлэгч нөхрөө ''хаяж'', дэлхийгээр аялах болсон 91 настай эмэгтэй

2020 оны 08 сарын 12

Амьдралаа шинээр эхлүүлж, хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтдоггүйн нэгэн жишээ бол инстаграм дээр babushka_1927 нэрээр алдаршсан Элена Ерхова юм. 

Харамсалтай нь хорт хавдрын улмаас 2019 онд өөд болсон бөгөөд түүнийг инстаграмын дагагчид нь үүрд санан дурсах болно.

Bilderstrecke zu: 89-jährige Russin wird auf Weltreise zum Star ...

 

91-Year-Old Babushka Becomes Russia's Latest Instagram Travel Star

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр дөнгөж 18 нас хүрээд байсан Лена Оренбургт газар тариалангийн ажил хийдэг байсан бөгөөд тухайн үедээ ирээдүйн нөхөртэйгөө танилцаж, охинтой болжээ. Гэсэн ч удалгүй нөхрийнхөө балмад, хүчирхийлэгч авирыг тэсэлгүй охиноо аваад нөхрөө хаян одсон гэдэг. Түүний нөхөр архидан согтуурч, эхнэртээ үе үе гар хүрчихдэг байсан байна.

 

91-year-old Russian woman conquered Phuket. PHOTO - ForumDaily

Сибирийн Красноярск хотоос гаралтай Лена эмээ 83 наснаасаа эхлэн дэлхийгээр аялах болсон ба өмнө нь аялах хүсэл байсан ч санхүүгийн боломж бололцоо тааруу, цаг зав хомс байсан тул чаддаггүй байжээ. Лена эмээ одоо тэтгэврийн мөнгөө цуглуулахын сацуу цэцэг, нэхмэл гар урлалын зүйлс худалдаалж аяллын мөнгөө олдог байжээ.

 

91-year-old Russian woman conquered Phuket. PHOTO - ForumDaily

Тэрбээр инстаграм дээр 72,000 давсан дагагчидтай бөгөөд дагагчид нь Лена эмээг шинэ зураг оруулахыг тэсэн ядан хүлээдэг гэнэ шүү. 

 

Vida em Detalhes e conhecimento .: Aos 89 anos, idosa decide ...

Da li imaš energije kao ova 90-godišnjakinja?

ЗӨВ.МН

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 08 сарын 21
37.142.11.211
zochin

huchirheg emgen baij dee, xoorxii.