CoVid19-өөс нэг удаагийн маск хамгийн сайн хамгаалжээ

2020 оны 08 сарын 12

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 20 сая 226 мянган хүн өвчилж,  741 мянган хүн эндсэн байна. Харин 13 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Гурав хоногийн дотор нэг сая хүн коронавирусийн халдвар авч байна.

Дэлхийд 24 цагийн дотор 216 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн. 

Энэтхэгт 61 мянга, АНУ-д  40 мянга, Бразилд 52 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 945 гаруй хүн шинээр халдвар авч, 130 хүн энджээ. 

БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэний 16 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Япон, Солонгос улсад сүүлийн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 700 гаруй хүн халдвар авч, дөрвөн хүн эндсэн байна. Солонгос улсад нэг худалдааны төвийн 5-6 хүн халдвар авч, хүрээгээ тэлж байна.

Коронавирусийн халдваргүй 100 хоногоо өнгөрөөж байсан Шинэ Зеланд улсад нэг гэр бүлийн дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тус гэр бүлийн иргэд гадаад улсаар зорчоогүй өгүүлэмжтэй байна.

Германы эрдэмтэд хүн амны хөндийг цэвэрлэх нь халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаар хүн 30 секунд амаа зайлахад вирусийн түвшин. Харин 30 секундээр гурван удаа амаа зайлахад вирус арилж буйг тогтоожээ. Ингэснээр хүн содатай ус, тамаден зэргээр амаа зайлах нь үр дүнтэй гэдгийг баталжээ.

АНУ-ын эрдэмтэд 14 төрлийн амны хаалтыг харьцуулан судалжээ. Үүнээс коронавирусийн халдвараас хамгийн сайн хамгаалах нь мэс заслын маск буюу нэг удаагийн маск байжээ. Дараа нь даавуун маск орсон байна.

Манай улсын хувьд 3342 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 71 хүн эмчлүүлж байгаагаас нэг нь эрчимт эмчилгээний тасагт байна. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.