ЖДҮХС-аас тэрбум гаруй төгрөгийн зээл "хуссан" Д.Дамба-Очирыг шүүнэ

2020 оны 08 сарын 12

Улстөрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгосон гэх хэргийн гэм буруугийн  шүүх хуралдаан өнөөдөр /2020.08.12/ 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болно.  УИХ-ын  гишүүн асан Д.Дамба-Очирт нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа. 

Түүний холбогдсон хэргийн талаар  эргэн сануулахад Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулдаг “Сапфир стоун” ХХК”д 1 тэрбум 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй  зээл бүтээж өгөхөд  оролцжээ. Тус компани нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан  Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар тушаалд багтан улмаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт ердөө сарын  дараа дансанд нь шилжсэн байна.  

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын зүгээс санхүүжилтэд олгосон мөнгөнөөс өөртөө аваагүй гэж  тайлбарладаг ч улстөрд нөлөө бүхий албан тушаалтны хувьд тус компанид давуу байдал олгосон гэдэг нь нотлох баримтаар тогтоогддог аж. 

"Сапфир стоун” ХХК-ийг 1988 онд төрсөн Мянганбаярын Бат 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 1.0 сая төгрөгийн дүрмийн сантай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж  байгуулсан байдаг.  Тэрээр гүйцэтгэх захирлаар өөр хүн томилоод дараа нь буюу  2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу ЖДҮ зээлд хамрагдахын өмнө  М.Бат компанийн гүйцэтгэх захирал болсон байна.  

Нэг сая төгрөгийн дүрмийн сантай,  үйл ажиллагаа явуулж байгаагүй компанид  шууд л ттэрбум төгрөгийн зээл  олгочихсон нь эрхгүй анхаарал татна. Энэ хууль бус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир шууд  нөлөөлсөн болох нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.