Д.Пүрэвдаваа Нийслэлийн АН-ыг удирдана

2020 оны 08 сарын 11

АН дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлжээ.  ҮБХ-ноос  нь томилсон гурван ажлын хэсэг сонгуулийн ялагдалд дүн тавих, намын шинэчлэл, намын даргын сунгаа явуулах, ирэх арваннэгдүгээр сард товлсон Их хурлын бэлтгэлийг хангах зэрэг чиглэлээр  ажиллаж буй юм. Энэ хүрээнд  АН-ын шинэчлэлийн хорооноос нийслэлийн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  Д.Пүрэвдавааг томилжээ.

Тэрээр 10 жилийн сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа 1990 оны ардчиллыг дэмжиж явсан. 2001 онд  АН ялагдсан хүндхэн үед гишүүнээр элссэн.   2012-2017 онд Баянзүрх дүүргийн  Засаг даргаар,  2017 оноос  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан. Үүний зэрэгцээ  Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, олонхийн бүлгийн даргын сонгууль албан тушаалыг хашиж,  дүүргийн АН-ын даргаар ажиллаж ирсэн юм.

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.