Жүжигчин Антониа Бандерас коронавирусын халдвар авчээ

2020 оны 08 сарын 11

Испанийн нэрт жүжигчин, найруулагч, продюсер Антониа Бандерас коронавирусын халдвар авснаа 60 насныхаа төрсөн өдрийн баяраар буюу өчигдөр зарлалаа. Тэрээр “Бүгдээрээ сайн байцгаана уу. Миний “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлан 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Бие маань бага зэрэг ядарсныг эс тооцвол би маш сайн байгаа. Эмчийн зааврыг сайн дагаж хурдан эдгэхийг хичээнэ. Дан ганц би биш дэлхий өнцөг булан бүрт байгаа халдвар авсан хүмүүс үүнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Тусгаарлагдсан энэ өдрүүдийг би уншиж, бичиж, амарч, 60 насандаа юу хийхээ төлөвлөж урам зоригоор дүүрэн өнгөрүүлнэ. Хүн бүрийг чанга тэвэрье” хэмээн инстаграммдаа нийтэлжээ.

Антониа Бандерас “Филадельфи” (1993), Хөлсний алуурчид” (1995), “Зорро” (1998) , “Цус сорогчтой ярилцсан нь” гэсэн Холливудын кинонуудад дүр бүтээж байсан. “Түүний тухай”  /Himself / киноны Панчо Виллагийн дүрээр “Эмми авардс”-ын шагнал хүртэж, 2018 онд гарсан “Genius” киноны Пабло Пикассогийн дүр нь магтаал шүүмжлэл дагуулсан юм. 2019 онд “Pain and Glory” киногоороо Каннын кино наадмаас шилдэг жүжигчин, “Алтан бөмбөрцөг”, “Академи авардс” кино наадмуудаас мөн шилдэг жүжигчин шагнал хүртэж байсан.

Эх сурвалж: Polit.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.