Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 12090 иргэн байна

2020 оны 08 сарын 11

Улсын Онцгой Комиссын Шуурхай Штабын тоон мэдээллээр коронавирусийн тархалттай холбоотойгоор манай улс өнгөрсөн хугацаанд гадаадаас 17117 иргэнээ татан авчээ. Тухайлбал, БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим иргэнээ татан авчээ. 

Одоогоор дэлхийн 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна. Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил үргэлжилнэ гэж УОК-ooс мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.