Б.Жаргалсайхан: Приус ферари, чи Шумахер биш...

2020 оны 08 сарын 11

Moнгол Улс жил бүр 30 гaруй мянгaн иргэнээ aвто зaмын ослоор aлддaг гэсэн тоо бaйдaг бөгөөд өнгөрөгч жил гэхэд зөвхөн Дaрхaны зaм дээр 256 хүн нaс бaржээ. 3aмын эвдрэл, түгжрэлээс илүү иргэдийн aнхaaрaл болгоомжгүй бaйдлaaс осол гaрч бaйгaa юм. Хотоос гaрaв уу үгүй овоонд aрхиныхaa дээжийг өргөөд үлдсэн ихэнхийг нь өөртөө уучихнa.

Дотроосоо халаалттай эрчүүл дор хаяж 100 км замыг туулах ''пуужиндах'' юм. Лексус-570, Ланд круйзер-200 зэрэг том мотор бүхий машинтай 1500 мотортой приус голдуу нөхдүүд уралдана. Цагаан зээр шиг заавал урд гарч явах гээд нөхдөөс уралдаад байгааг асуухад “Том машинтай нөхдөд дээрэлхүүлэхгүй, шарандаа уралдсан” гэж хариулна. Бусдад дээрэлхүүлэхгүй гэх зан араншин авто зам дээр илрэхээс өөр газар огт ажиглагдахгүй юм даа.

- Төв аймгийн Сэргэлэн сумын авто замд зам тээврийн осол 35 гарч, 12 хүн амиа алдсан.
- Төв аймгийн Баянхангай сумын авто замд найман хүн амиа алджээ.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын авто замд зам тээврийн осол 26 гарч, 12 хүн амиа алдсан байна.
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын авто замд зам тээврийн осол 15 гарч, хоёр хүн амиа алджээ.
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замд зам тээврийн осол 11 гарч, хоёр хүн амиа алдсан.
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын авто замд зам тээврийн осол есөн удаа гарч долоон хүн амиа алдсан.
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын авто замд зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдсан.
- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын авто замд зургаан хүн амиа алдсан.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто замд 30 осол гарч долоон хүн амиа алдсан.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.