"Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17117 хүнийг татан авсан"

2020 оны 08 сарын 11

УОК-ын Шуурхай Штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 монгол иргэн эх орондоо ирсэн. 

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамнаас 2020 оны 4 дүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.

Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17117 хүнийг татан авсан"

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.