"Гурав хоногт нэг сая хүн CoVid19 халдвар авч байна"

2020 оны 08 сарын 11

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 20 сая хүн өвчилж,  736 мянган хүн эндсэн байна. Харин 13 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Гурав хоногийн дотор нэг сая хүн коронавирусийн халдвар авч байна.

Дэлхийд 24 цагийн дотор 253 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн. 

ДЭМБ-ын захирал "Халдвараас олон хүн халдварласан хүнд үе ирж байна. Гэхдээ бидний урьдчилан сэргийлэх ажил хэзээ ч хоцрохгүй. Улс орон бүр нэгдэж коронавирусийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Хүн бүрийн оролцоо хүчил зүтгэл хэрэгтэй. Улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээх, ялангуяа сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ өндөр сэрэмжтэй байх шаардлагатай" гэдгийг хэлсэн.

Энэтхэгт 53 мянга, АНУ-д  48 мянга, Бразилд 22 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5118 гаруй хүн шинээр халдвар авч, 70 хүн энджээ. 

БНХАУ-д 115 тохиолдол шинээр бүртгэгдсэний 31 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Япон, Солонгос улсад сүүлийн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 800 гаруй хүн халдвар авч, таван хүн эндсэн байна.

АНУ-д нэг сарын хугацаанд 180 мянга гаруй хүүхэд өвчилжээ.

ОХУ-ын судалгааны байгууллагаас тус улсад цар тахлын хоёрдугаар давлагаа аравдугаар сард болно гэжээ. Энэ нь одоо байгаагаас илүү хүнд нөхцөл байдал үүснэ гэж үзсэн байна.

Манай улсын хувьд 3147 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 71 хүн эмчлүүлж байгаагаас нэг нь эрчимт эмчилгээний тасагт байна. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.