LIVE: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн анхны шинжилгээнээс коронавирус илрээгүй

2020 оны 08 сарын 11

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Франкфуртын онгоцоор ирсэн 266 хүн, Австралиас ирсэн 46 хүн, тусгаарлах байранд ажиллаж байгаа 32 эмч, ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн анхны шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирээд тусгаарлагдсан иргэдийн  шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 263 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Үүний 44 хүн нь сувилалд байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Тодруулбал, халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.