Б.Цогтгэрэл: Л.Оюун-Эрдэнэ минь ажиллаад байгаарай

2020 оны 08 сарын 11

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж буй “Андлалын өргөө” цогцолбор цахим ертөнцөд томоохон шүүмжлэл өрнүүлэв.

Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ харин энэхүү шүүмжлэлийн хариу болгож “Энэ бүтээн байгуулалтыг үгүйсгэж байгаа хүмүүс түүхийн эсрэг гэмт хэрэгтнүүд шүү” хэмээн сануулаад авав.

Тэгвэл Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн хийж хэрэгжүүлж буй уг төслийг өмгөөлсөн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ.

Тэрбээр, "Женког Цонжин болдогийг анх хийж байхад дайрч л байлаа одоо бүгд очдог болсон. XIII зууны амралтыг хийж байхад бас муулж л байлаа сая наадмаа ч хийлээ. Талбайн урдах усан оргилуурыг бариулахгүй гээд л хуцалдаад байсан. Орой бүр пиг хүн л байна.

Одоо Монголчууд бид Хэнтийд эхлүүлж байгаа хэдэн ажлыг "Шавар" "Хашаа" "Антенн" "Урвайсан хөшөө" л гэнэ.

Заа тэгээд удахгүй зун бүхэн Монголчууд бүгдээрээ гадна дотны зочдоо аваад бүгдээрээ очдог болцогоонодоо. Барьж байгаа барилгын суур, шавар шохойны ажил дутуу хараад хэн ч муулж болно чадна. Харин хэн зориглож хийх вэ? Хийсэн бэ? гэдгийг ухаарч үзээрэй.

Түүхийг нэг өдөр нэг зуны хугацаанд хийгээд бүтээгээд дуусгана гэж байдаггүйг Цонжин болдогийн цогцолбороос бид харж байна. Алхам алхамаар нэг нэгээр нь нэмсээр 10 аад жил болж байж өдийг хүрч байна. Ахиад хийх ажлууд ч их байна. Олон үе шаттай томоохон төслийг нэгэн зуны эрвээхэй мэт хүлээж суугаа хүмүүсийн нэхэл дагал юутай харанхуй бүдүүлэг байна вэ?!

Юу ч хийхгүй цагаан гарлаад сууж байгаа хүнийг Төрийн ноён нуруутай, тулхтай гэж өргөлмжилдөгөө больцгоож муу хэлүүлэн хэлүүлэн зүтгэж байгаа Төрийн түшээдээ дэмжиж хамжиж түрлэг болон нэгдэцгээе.

Шилэн Цогоо нь хаа ч үгээ хэлнэ хэзээ ч үгээ хэлнэ. Муулууллаа гээд тоохчгүй тоож ч байгаагүй. За тэгээд сайхан бариад идвэл идэцгээ. Муулж шидсэн тоосго бүрийг чинь эргүүлж шидэхгүй байсаар харин байшин барилаа шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ минь ажиллаад байгаарай” гэжээ.

Б.Цогтгэрэлийн тухайд УБТЗ ХНН-ийн даргын суудалд томилогдохоор тохироо хийж байгаа гэх мэдээлэл байна.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.