Саруул хотхоны 10 давхрын блок нуржээ

2020 оны 08 сарын 11

Энэ сарын 3-нд шөнийн 21:48 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 115-р байрны зургадугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж, улмаар 23 настай Б өндрөөс унаж газар дээрээ нас барсан ноцтой хэрэг гарсан билээ. Хэргийг шалгах явцад 23 настай талийгаач нь өөрийн төрсөн ээж болох 46 настай Н-ийн хоолойг хэрчиж амь насыг нь хохироон, гэртээ гал тавиад цонхоор үсэрсэн гэдэг нь батлагдсан. 


Харин өнөөдөр уг хотхоны арван давхрын блок нуржээ. Одоогоор түргэний машин ирсэн бөгөөд хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна. Нуралт газ дэлбэрснээс үүссэн байх магадлалтай гэв.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.