БНЧУ-аас 250 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 08 сарын 11

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр өглөө 06.05 цагт Улаанбаатар хотод газардлаа.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, БНЧУ-ын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр хийсэн уг нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 иргэн эх орондоо ирэв.

Иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлах юм.

“Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд болон “Синдүра-Мед” эмнэлэг нь анх удаа тусгаарлах байрны зориулалтаар иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд тус бүр 20-30 өрөөтэй, 35-47 хүн хүлээн авах хүчин чадалтай газрууд юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.