Нийслэл рүү сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлэхийг завджээ

2020 оны 08 сарын 10

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор "Chevrolet Cruze"  маркийн тээврийн хэрэгслээр дөрвөн иргэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг албаныхан илрүүлсэн байна. Улмаар Эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд 1-8 жилийн хорих ял ногдуулдаг аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.