Санзай ам орчимд Баавгайн мөр илэрсэн байна

2020 оны 08 сарын 10

Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд Баавгайн мөр илэрсэн тухай дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн байгаль хамгаалагч очиж мөр таних ажиллагааг явуулж баталгаажуулав.

Иймд ногоон бүсэд ойн дагалт баялаг болох самрыг болц гүйцэхээс нь өмнө хууль бусаар түүхгүй байж зэрлэг амьтдаас болгоомжилно уу.
Учир нь Баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог байна.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.