БНСУ-д үерийн улмаас 30 хүн амиа алдлаа

2020 оны 08 сарын 10

Энэ сарын нэгнээс орсон хүчтэй аадар борооны улмаас Өмнөд Солонгост үер бууж өнгөрсөн өдрүүдэд хамгийн багадаа 30 хүн нас барж, 10 гаруй хүн сураггүй алга болоод байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Тус улсын Гамшгийн аюулаас хамгаалах төвийн мэдээлснээр 30 хүн амь үрэгдэж, 12 хүн сураггүй болжээ. Өнгөрсөн гуравхан хоногийн дотор  улсын хэмжээнд 13 хүн нас барж, хоёр хүн сураггүй болсон байна. Тухайлбал Сөүлээс зүүн зүгт орших Чунчёон  мужид өчигдөр усан онгоцонд сууж явсан гурван хүн нас барж, гурван хүн сураггүй болжээ.  11 мужийн 5900 хүн гэрээ орхисны 4600 нь гамшгаас хамгаалах түр байранд амьдарч байна. 9300 га фермийн газар сүйдэж, 9500 хувийн болон нийтийн ААН-д хохирол учраад байна. Гэхдээ үерийн хор уршгийн 73 хувийг нь сэргээн зассан гэж эрх баригчид мэдэгджээ.

Хар салхи ойртож байгаа учраас нутгийн өмнөд хэсгээр илүү хүчтэй бороо орно. Энэ зуны тав дахь “Жанми” хар салхи өнөөдөр өглөө Солонгосын Пенинсула мужийн өмнө зүг рүү чиглэж, 15:00 цагийн үед Сөүлээс өмнө зүгт 325 киломерт орших Бусан хот руу чиглэж хүчтэй үер буух аюултай байна гэж Цаг уурын байгууллага мэдээллээ. Гамшгаас хамгаалах төвийн мэдээлснээр гурав хоногийн дотор 3749 хүн орон гэргүй болж, түр хамгаалах байранд хоргодож байна. Мөн зам гүүр эвдэрч, долоон төмөр зам хаагдаж, 10 нислэг цуцлагдаад байна.  Тус улсын цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ бороо маргаашийг хүртэл үргэлжлэн орно. Улсын төв хэсэгт 500 миллиметрээс илүү хур тунадас орох төлөвтэй тул  иргэдийг амь нас, эд хөрөнгийн хохирол амсахаас сэрэмжлэхийг анхаарууллаа. “Жанми” хар салхи өнөөдөр Чежү арлын зүүн эргийг дайрч, хүчтэй бороо орно. Тиймээс нам дор газар, хөдөө аж ахуйн газрууд үерийн гамшигт бэлэн байхыг анхааруулсан юм.

Эх сурвалж: POLIT.MN

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.