300 долларын үнэтэй тархины сургалтыг 40,000₮-н төлбөртэйгээр зохион байгуулж байна

2020 оны 08 сарын 10

Өнөөдөр буюу 2020.08.10-наас 14-ний өдөр  хүртэл АШУҮИС-н Тархи судлалын хүрээлэн, Олон улсын Тархи судлалын байгууллага IBRO-с жил бүр зохион байгуулдаг Тархи судлаачдын эзэмших ёстой судалгааны арга техникүүдийг заах сургалт эхэллээ. Уг сургалтанд сууснаар дэлхийн өндөр хөгжил бүхий 90 гаруй улсын шинжлэх ухааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах бөгөөд энэ жилийн хурлыг олон нийтэд онлайнаар үнэ төлбөргүй түгээж байгаа нь онцлог юм. 
Үндсэн сургалтын төлбөр нь 300 USD боловч Монголын Тархи Судлалын хүрээлэн залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих үүднээс 40,000₮-н төлбөртэйгээр доорх арга техникүүдийг зааж сургах аж.  Дараа жилийн сургалтын бүртгэл 2021 оны 4-5 сард neuroscience.mn болон Brain Science Institute фейсбүүк хуудсаар дамжуулан явагдана.


АШУҮИС-ийн анатомийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор, Э.Түмэнжин “Энэ үйл ажиллагаа нь Олон улсын тархи судлалын эрдэм шинжилгээний хурал болж байна. Сургалт нь өнөөдрөөс буюу энэ сарын 10-наас 14 хүртэл 4 хоног явагдана. Үүнд манай улсаас 20 эмч нар кердитын оноо авах журмаар сурч байна. Дараа нь хоёр хоногийн олон улсын хурал нь нийтдээ 12 орноос 20 гаруй эрдэмтэд онлайнаар оролцоно.Уг сургалт  хоёр дах удаагаа явагдаж байгаа бол хурлын хувьд долоо дах удаагаа зохион байгуулагдлаа. Сургалтанд Япон, Энэтхэг, Тайваны их сургуулиудын багш нар хичээл заалаа. АШУҮИС-иас 11 багш нийтдээ 14 багш уг сургалтыг явуулж байна.Мэргэжлээрээ ажиллаж байгаа эмч, ялангуяа тархитай холбоотой мэргэжилтэй сэтгэцийн , мэдрэлийн, мэс заслын эмч гэх мэтчилэн эдгээр хүмүүсийг сарын өмнө сонгон авч, суралцуулж байна.”

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.