Бясалгалын төв орчмоос алга болсон бүсгүйг хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо

2020 оны 08 сарын 10

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болоод арав хонож, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Иргэн сураггүй алга болсон дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн  22:35 цагт ОБЕГ хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Мөн наймдугаар сарын 5-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.