Сэрэмжлүүлэг: Хиймэл нууранд нэг хүн живж, нас баржээ

2020 оны 08 сарын 10

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ’Эхийн гол’’ гэдэг газарт хүнсний ногооны талбай усалдаг 5-6 метрийн гүнтэй хиймэл нууранд нэг хүн живж, нас баржээ. Тодруулбал, хиймэл нууранд хоёр хүн сэлж байснаас иргэн П /17 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 9-ний өдрийн 17:52 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19.23 цагт Шинэжинст сумын чиглэлд явсан бөгөөд 05.50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 07.18 цагт нуурын эргээс 40 метрт, гурван метрийн гүнээс цогцсыг гаргаж  тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн гүүр орчимд, Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Төв аймаг, Өндөрширээт суманд усанд хүн осолдсон тухай дуудлага ОБЕГ-т иржээ. Эдгээр газарт эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.