Наймдугаар сар: Шинээр iPhone худалдаж авахад хамгийн тохиромжгүй цаг 

2020 оны 08 сарын 10

Та ойрын хугацаанд шинээр iPhone гар утас худалдан авахаар зэхэж байгаа бол түр азнаарай. Хэрвээ та Apple компанийн үнэнч хэрэглэгч бол энэ намар iPhone 12 худалдаанд гарах гэж буйг мэдэж байгаа байх. iPhone 12 нь 5G холболтыг дэмждэг, шинэ процессортой, хэмжээний сонголттой, OLED дэлгэцтэй гарах гэнэ. iPhone11 худалдаанд гараад жилийн хугацаа өнгөрсөн ч үнэ нь буураагүй байгаа энэ үед 3 сая төгрөгөөр хуучин загвар худалдаж авч байснаас шинийг нь хүлээсэн нь дээр бус уу?

Apple компани шинэ загваруудыг ихэвчлэн есдүгээр сарын сүүлчээр худалдаанд гаргадаг ч энэ жил цар тахлын улмаас хэдэн долоо хоногоор хойшилж магадгүй байгаа ажээ. Apple компанийн гүйцэтгэх захирал Лука Маестри ч уг мэдээллийг баталсан байна. 

Apple компани шинээр ухаалаг төхөөрөмжүүд худалдаанд гаргах болгондоо шинэчлэлт, хөгжүүлэлт хийж, өмнөх загвараасаа илүү хүчин чадалтайг гаргадаг. Мэдээж шинээр утас худалдан авч байгаа учир дор хаяж 1 жил авсан утсаа ашиглахыг хүсэх нь тодорхой. 

Tа заавал шинэ загвар худалдан авахын оронд хуучин загваруудаас худалдан авахыг хүсэж байж болно. Ийм тохиолдолд ч iPhone12 худалдаанд гарахыг хүлээсэн нь ашигтай. Учир нь Apple компани шинээр ухаалаг утас танилцуулахынхаа өмнө хуучин загварууддаа хямдрал зарладаг. Нэгэн жишээ татахад: Өнгөрсөн жил  iPhone11 хэрэглэгчдэд танилцуулахын өмнө 2018 оны iPhone XR загварыг 750ам.доллароос 600ам.доллар болгон хямдруулж байсан түүхтэй. 

ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.