Н.Ганбямбыг Ерөнхий консулаар томилохоор болжээ

2020 оны 08 сарын 10

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад суух Ерөнхий консулаар томилохоор болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, түүнийг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Н.Ганбямба нь өнгөрсөн сонгуулиар Хэнтийд нэр дэвших квотоо Ерөнхий сайдад өгсөн тул ийнхүү шагналын албан тушаалаа хүртэж байгаа гэх яриа улстөрийн хүрээнд өрнөж байна.

Түүний хүү Г.Дөлгөөнийг өнгөрөгч тавдугаар сард Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.