"Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян" албан ёсоор нээлтээ хийлээ

2020 оны 08 сарын 08

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн аялал жуулчлалын газар(НАЖГ)-аас зохион байгуулж буй “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян” албан ёсоор нээлтээ хийж байна.

Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал, НАЖГ-ын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал Жуулчлалын Хобоо” НҮББ-ын тэргүүн Ё.Бадрал нар оролцлоо.

Аяныг зохион байгуулагч НАЖГ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, аяныг боловсруулан, эдийн засгиийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, нийгэм соёлын нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.

Энэ үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал хэлэхдээ “ Улсын хэмжээнд 2019 оны байдлаар бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж аялал жуулчлалын салбарт 34 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал байгаль түүх соёлын өвд тулгуурласан бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон Аж ахуйн нгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ы үндсэн зорилго оршиж байна.

Аялал жуулчлалын салбарт ажилладаг байгууллагын чанар стандартыг хангах, тогтвортой хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих асуудал бидний зорилт юм.

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг сургалт зохион байгуулж нэмэгдүүлснээр түүхийн дурсгалт газруудаа үзэж судлах, байгаль орчинтой зүй зохистой харьцах, хог хаяхгүй байх, болзошгүй аюул, саад тотгор тулгарсан үед хэрхэн давж гарах зэрэг эерэг сэтгэлгээ, чадварыг суулгаж үлдээнэ гэж үзэж байна.

Нийслэлчүүд бид аялахдаа тодорхой төлөвлөлттэй, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар шинэлэг мэдээлэл авч, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, эрүүл ахуйн стандартыг хангасан бүтээгдэхүүн, даатгалын үйлчилгээг авах хэрэгцээтэй байдаг. Яг энэ хэрэгцээг хангахаар өнөөдрөөс эхлэн манай НАЖГ иргэддээ аялал жуулчлалын боловсрол олгох, аяныг эхлүүлээд байна.Байгальд үлдээсэн хог хаягдал хэрхэн яаж задардаг, ямар хэмжээний хог хаягдал ялгаруулдгийг мөн байгаль дэлхийгээ хайрлах хариуцлагатай аялалд уриалах, хоггүйгээр аялах ухамсрыг суулгах зорилгоор энэ аян үргэлжилж байна ” гэв.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.