Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хариуцлага тооцохгүй

2020 оны 08 сарын 08

Тусгай үүргийн онгоцоор ирэхдээ эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэх мэдээлэл цахим орчинд тараад байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан: Тусгай үүргийн онгоцоор ирсэн хэсэг хүмүүс шинжилгээний дээж өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн ажилчдад саад учруулсан тохиолдол гарсан.

Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүс тусгаарлах байраа голохоос эхлээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эсэргүүцэх үйлдэл гаргаж байна. Үүнд хариуцлага тооцох шаардлагатай.

Хамгийн гол нь дүрэм журам зөрчсөн тохиолдолд л хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Иргэд дүрэм журам зөрчилгүй, уриа лоозонгоо бариад эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл нь өөрөө хүний эрхийн асуудал учраас хариуцлага тооцно гэж яриагүй" гэв.

Харин Сөүл-Улаанбаатарын чиглэлийн “Тусгай үүргийн нислэгээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ирсэн тохиолдол байдаг. Гэхдээ тэр асуудалд бид арга хэмжээ тооцохгүй. Учир нь тэд дүрэм журам зөрчиж, ноцтой асуудал үүсгэхгүйгээр тусгаарлах байрандаа очсон" гэх хариулт өгөв.

DNN.MN

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.