Баячууд ч гэсэн уйлдаг: Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон одод

2020 оны 08 сарын 07

Гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд тулгамдаад буй хамгийн чухал асуудлуудын нэг мөн билээ. Хүчирхийлэгчдийг зөвтгөх ямар ч шалтгаан, боломж байхгүй. Тэд бол хүний дүртэй ''араатнууд '' юм.

Хүчирхийлэл хэнийг ч ялгахгүй. Нас, хүйс, баян ядуугийн байдал харгалзахгүйгээр хэн ч хүчирхийлэлд өртөж болно. Тиймээс бид бие биедээ тусалж, санаа тавьж байх хэрэгтэй. Бидний сайн мэдэх алдартнууд ч нэгэн цагт хүчирхийлэлд өртөж, олныг шуугиулж байсан.  

 

Hayden Panettiere's Boyfriend Brian Hickerson Arrested for ...

Хейдин Панетиер /Hayden Panettiere/

Украйнийн боксчин Владимир Клишкотой хайр сэтгэлийн холбоо үүсгэж явсан АНУ-ын дуучин, жүжигчин Хейдин Панетиер маань 2019 оны тавдугаар сард хуучин найз залуу болох Брайн Хикерсондоо зодуулжээ. 

Тодруулбал, хэрэг гардаг өдөр залуугийн байшингаас бүсгүй хүний орилох дуу гараад байна хэмээн хөршүүдээс нь дуудлага иржээ. Цагдаа нар гэрт нь очиж, хаалгыг нь нүдэхэд тайлж өгөлгүй нэлээд удсаны дараа Хикерсон гарч ирээд Телевизээр аймшгийн кино үзэж байсан юм хэмээжээ. Гэсэн ч цагдаа нар гэрт нь орж, шалгатал үзэсгэлэнт жүжигчинг цус нөждөө будагдсан, уйлаад сууж байхтай нь таарчээ. 

Хэргийн газарт ажилласан офицерын мэдээлж буйгаар бүсгүйн нүүр цусанд будагдсан байсан бөгөөд гар, бие нь хөх няц болсон байдалтай байжээ.

 

Madonna says Sean Penn never hit her, as she offers evidence for ...

Мадонна

Экс нөхөр жүжигчин, найруулагч Шон Пентэй гэрлэсэн гэрлэлт нь үргэлж л зөрчилдөөнтэй, хэрүүл маргаантай байдаг байжээ. Үүнд Шон Пен дуучин Мадоннаг хэтэрхий их хардаж, байнга хорьж цагдах гэсэн хүсэлтэй нь холбоотой байсан байж болох юм. Хосууд олон нийтийн өмнө ч цөөнгүй муудалцдаг байв. 

1989 онд Мадонна эмнэлэгт рентген зураг авахуулахаар ирэхэд эмч нар болсон үйл явдлын гэрч болжээ. Тухайн өдөр Шон Мадоннаг бейсболлын цохиураар цохиж, толгойг нь хагалсан байлаа. Гэсэн ч Мадонна тэр үед хүчирхийлэгч нөхрөөсөө салаагүй юм.

1989 оны арван хоёрдугаар сард Шон Мадоннаг ширээний гэрлийн залгуураар хүлж, бүхэл бүтэн 9 цагийн турш доромжилж, хүчирхийлжээ. Зодож, үсийг нь зулгааж, хүчиндэж, тэр бүү хэл бие дээр нь бие засжээ. Төсөөлөхөөс ч жихүүцэм уг доромжлолыг давж гарсан Мадонна нөхрөө согтоод унтсан хойно нь хүлээснээсээ мултарч цагдаагийн газарлуу гүйжээ. 

Мадонна нөхөртөө хүртэх ёстой шийтгэлийг нь хүлээлгэж болох байсан ч хэтэрхий хайртай учраас Гомдолгүй хэмээн мэдүүлсэн гэдэг. Алдартай дуучин маань өнөөдрийг хүртэл Миний энэ насны хайр бол Шон Пенн юм хэмээн ярьж явдаг. 

 

Chris Brown Details Rihanna Assault: She Tried To Kick Me, I Bit ...

Рианна

2009 онд алдарт реппер Крис Браун дуучин Рианнаг зодож бэртээж, хөх няц нүүртэй болгосон зураг цахим ертөнцөд цацагдаж, дэлхий нийтийг шуугиулаад авсан. Хүчтэй хэрүүл болсны дараа Рианнаг машиндаа суугаад явах гэхэд нь дайрч, зодож, зам дээр гаргаж хаясан Крис уг үйлдэлдээ тэр дороо гэмшиж, цагдаагийн газарт өөрөө очин хэргээ хүлээсэн байдаг.

Крис Браун үйлдсэн хүчирхийллийнхээ хариуд 5 жилийн тэнсэн, 6 сарын засан хүмүүжлийн сургалтад хамрагдсан байдаг.

 

Witnesses in Johnny Depp's $50m Amber Heard lawsuit deny she had ...

Эмбер Херд

2016 онд Холливудын алдарт жүжигчин Жонни Депп жүжигчин эхнэр Эмбер Хердийгээ зодсон хэрэгт татагдаж, тэр цагаас хойш байнга шүүхэд дуудагдсан байдаг. Тэдний хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд, хоёр тал хоёулаа л буруутайг нотлох баримтууд дэлгэгдсээр байгаа. 

 

Christina Aguilera's Father Begged For Her Forgiveness But His ...

Кристина Агуйлера

Хүчирхийлэгч эцгийнхээ гэрээс яваад хүчирхийлэгч нөхрийн ''өвөрт орсон'' дуучин Кристина Агуйлера нөхөртөө зодуулж уруулаа сэтлүүлсэн байдалтай эмнэлэгт хандсан. Түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн нөхөр нь дуучныг шатнаас унаж уруул нь сэтэрсэн хэмээн мэдүүлсэн ч нүүрэн дээр нь цохисон бололтой хөх няц толбонууд үүссэн байсан тул удалгүй гэм буруутай нь тогтоогджээ. Эмнэлгээс гарангуутаа дуучин маань салах өргөдлөө өгсөн байдаг.

ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.