Нийслэлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлууд 53 хувийн гүйцэтгэлтэй байна

2020 оны 08 сарын 07

Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын ажлууд 53 хувийн гүйцэтгэлтэй байна.

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд энэ жил ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд анхаарч ажиллах, их засвар, дулаан техникийн шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өгөв. Мөн нэгдүгээр ангид элсэгчдийн элсэлтийг батлагдсан хамран сургах тойргийн дагуу зохион байгуулах үүрэг өглөө.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.