Ливаны иргэд дэлбэрэлтэд эрх баригчдаа буруутган жагслаа

2020 оны 08 сарын 07

Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2020.08.07/ 137 хүн нас барж, 5000 гаруй хүн гэмтээд байна. Мөн тус хотын иргэд дэлбэрэлтэд Засгийн газраа буруутган өчигдөр эсэргүүцлийн жагсаал хийжээ. Ливаны аюулгүй байдлын албаныхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглаж, 16 хүнийг баривчилсан байна. Хотын иргэд энэ гамшиг тус улсыг удирдагчдаа өөрчил гэсэн нэг сануулга хэмээн үзэж байна. Энэ талаар иргэн Квентин Совервилл “Ийм зүйл болно гэдгийг эрх баригчид мэдэж байсан. Тэд манай хотод энэ бодис аюул учруулж болзошгүй гэж анхааруулж байсан. Гэтэл хотынхоо яг төвд иргэдийнхээ гэр, байшин барилгын ойролцоо аюултай бодис хадгална гэдэг бол тэнэглэл. Дүүрэн хүнтэй байсан энэ хотод хүн дахиж ирэхгүй байх” гэжээ. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр  Бейрутэд айлчлах үеэрээ эрх баригчдаа солих зайлшгүй шаардлагатай гэсэн байна. Энэ аймшигт үйл явдлаас хойш хоёр албан тушаалтан огцорчээ. Парламентын гишүүн Марван Хамадех лхагва гаригт, Ливан улсын Йордан дахь элчин сайд Трейси Чамун өчигдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Дэлбэрэлтийн улмаас хотын бүх байшин барилга нурж хот бүхэлдээ үнсэн товрог болоод байна.

Эх сурвалж:BBC

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.