ШУУД: 261 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020 оны 08 сарын 07

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 261 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд БНЭУ-аас ирсэн 165, ажиглах байранд тусгаарлагдсан 53, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ хамаарч байна.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 33 хүн эмчлүүлж байна. 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эдгэрч, эмнэлгээс гарсан 260 хүний 37 нь сувилалд, 30 нь гэрийн хяналтад бусад хүний хяналт тандалтын хугацаа дууссан. 

 ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Тодруулбал, халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн хяналтад байгаа. Тухайн хүн элэгний өөрчлөлттэй" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.