Тусгаарлалтад байгаа иргэний шидсэн тамхийг авсан гурван иргэнийг тусгаарлажээ

2020 оны 08 сарын 07

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга хурандаа Н.Лхагвасайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, орон нутгийн хувьд таван аймгийн 9 байршилд 351 иргэн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн зарим нь тусгаарлах байранд зөрчил гаргалаа. Тухайлбал Төв аймгийн Батсүмбэр сум Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан. Мөн Энхсаран сувилалд тусгаарлагдсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-ны өдөр архидсан.

Харин Эрхэс зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр  дөрвөн давхрын цонхоор тамхи шидэж, Иргэн Н, Б, Б нар авч байсныг эргүүл хамгаалалтын ажилчид илрүүлж, ХӨСҮТ-ийн машинаар Алтай зочид буудалд хүргэсэн. Тэднийг тусгаарлалтад байгаа хүнтэй хавьтсан гэж үзэн тусгаарласан"гэв.

Эх сурвалж:Үндэсний шуудан

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.