БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус гарчээ

2020 оны 08 сарын 06

БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус илэрсэн байна. Энэхүү вирусээр 60 гаруй хүн халдвар авч, 7 хүн нас барсан байна.

Хэвлэлүүдийн мэдээлснээр, БНХАУ-ын зүүн нутгийн Аньхуй мужид 23 хүн, Зянсу мужид 37 хүн халдвар авсан байна.

Зянсу мужийн нийслэл Нанжин хотын оршин суугч Ван гэгч эмэгтэй халдвар авч, халуурч ханиалгах шинж тэмдэг илэрсэн ба түүний цусан дахь ялтасын хэмжээ, цагаан эсийн тоо буурсан байсныг эмч нар тогтоожээ. Ван сарын турш эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хэдий ч уг вирусээр 7 хүн нас бараад байна.

Вирус судлаачдын хэлснээр уг вирус нь шинэ вирус биш бөгөөд тэд 2011 онд вирусний өвчин үүсгэгчийг ялган авсан ба “Bunya” вирусний төрөлтэй хамааралтай болох нь тогтоогдсон байна.

Жэжян их сургуулийн харьяа эмнэлгийн эмч Шэнь Жифангийн хэлснээр, энэ вирус хүний цус эсвэл салстаар дамжин хүнээс хүнд халдах боломжтой . Гэвч вирус халдварлах гол зам нь хачиганд хазуулах гэж үзэж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж халдвараас сэргийлэх хэрэгтэй гэж эмч нар хэлж байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.