Фейсбүүк компанийн ''боловсон хулгай'': Дуураймал 6 аппликейшн

2020 оны 08 сарын 06

Энэ дэлхийд фейсбүүкийн талаар мэдээгүй, сонсоогүй, тэр бүү хэл ашигладаггүй хүн тун цөөхөн. Ердөө 16 жилийн дотор дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ, ажлаа зохицуулдаг гол хэрэгсэл болж чадсан Фейсбүүк компани Инстаграм, whatsapp, Oculus VR зэрэг томоохон аппликеишнуудыг өөрийн болгоод амжсан. Өнгөрсөн Лхагва гарагт Instagram Reels хэмээх шинэ технологи танилцуулсан нь дэлхий нийтэд ''ад үзэгдээд'' байгаа ТикТок аппликейшнийг тэр чигт нь хуулсан мэт байлаа. 

Олон хэрэглэгчтэй, хүчирхэг, өрсөлдөгч компанийнхаа бүтээлийг хуулбарласан явдал нь анхны удаа биш юм. Өмнө нь ямар компаниудаас ямар аппликеишнийг нь хуулбарлан, эсвэл цогцоор нь худалдан авч байсан талаарх мэдээллийг ЗӨВ.МН танилцуулъя.

 

Snapchat Stories, Instagram Stories... Facebook Stories? Facebook ...

2014 оны зургадугаар сар:

Snapchat-ийн эрин үе эхэлж, хүүхэд хөгшидгүй Snapchat-руу ''улайраад'' байсан цагт Фейсбүүк компани Slingshot нэртэй апп танилцуулав. Уг апп нь хэрэглэгчдэд түргэн хугацаанд харагдаад алга болдог зураг, мессеж илгээх боломжийг олгож байсан нь 100%  Snapchat-ийн хуулбар байлаа. Гэсэн ч нэг их хэрэглэгчидтэй болж амжилгүй явсаар 2015 онд хаагдсан юм.

 

All of Your Facebook Memories Are Now in One Place - About Facebook

2015 оны гуравдугаар сар:

Фейсбүүк компаниас хэдэн жилийн өмнөх энэ өдөр юу нийтэлж байсныг нь эргэн сануулдаг On This Day тохиргоог фейсбүүкт нэмэлтээр оруулсан. Уг тохиргоо нь Timehop аппликейшний дуураймал хувилбар юм. Фейсбүүк компанийг хуулбарлах хүртэл Timehop апп өдөрт 6 сая хэрэглэгчидтэй, өсөн дэвжих ирээдүйтэй апп байсан байна.

 

Line adds Snapchat Stories copy | Mobile Marketing Magazine

2016 наймдугаар сар:

Бичлэг, зураг оруулаад 24 цагийн дараа автоматаар устдаг story оруулах тохиргоог Snapchat компаниас хуулав. 

 

5 reasons you should use Facebook Marketplace instead of ...

2016 оны аравдугаар сар:

Фейсбүүкт Marketplace хэмээх шинэ цэс үүсгэсэн нь худалдааны Craigslist апп-ыг хуулбарласан явдал болов.

 

Live Streaming | Here's What Is Facebook Gaming App And How Does ...

2020 оны дөрөвдүгээр сар:

Facebook Gaming цэс шинээр нэмэгдэж, цахим спортоор хичээллэгсэд өөрийн тоглолтоо шууд дамжуулалт хийх боломжтой болгосон нь Amazon’s Twitch апп-ыг хуулбарласан хэрэг байв.

 

Facebook gears up to take on TikTok with Instagram Reels' global ...

2020 оны наймдугаар сар:

Дэлхий даяар ТикТок апп-ын байр суүр савлаж, АНУ болон Хятадын харьцаа муудсан. Үүнээс гадна хэрэглэгчид нь ТикТок-ийг хувийн нууцыг задруулдаг хэмээн шүүмжлэлтэй хандах болсон зэрэг нь Марк Зукерберт ''завшаан'' болжээ. Ингээд хамгийн сүүлд л гэхэд Instagram Reels нэртэй, богино хэмжээний бичлэг хийж байршуулдаг ижил төстэй апп нэмэлт зохион бүтээв. 

Өрсөлдөгч компаниа ойроос ажиглаж, хоцрохгүйг хичээсээр ирсэн Фейсбүүк компанийн амжилтын нууц энэ ч байж мэдэх юм.

ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.