СУДАЛГААНЫ ДҮН: МАН-ыг дахин сонгоход юу нөлөөлөв?

2020 оны 08 сарын 06

Нийгэм, улс төр, социологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг томоохон мэргэжлийн байгууллага болох  “Access Solutions” компаниас 2020 оны УИХ-ийн сонгууль, түүний үр дүнд судалгаа хийжээ.  
Судалгаанд нас насны төлөөллүүдээс сонгон оролцуулсан ба нийт оролцогчдын 73,9 хувь нь сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун, сонголтондоо итгэлтэй байгаа гэх дүн гарсан ба дахин санал хураасан ч яг ижил сонголт хийнэ гэж хариулсан байна.
Мөн тус компанийн зүгээс сонгуулийн ялалтад нөлөөлсөн хүчин зүйлийг судалжээ. Судалгаанд оролцсон иргэд МАН-ыг ялалтад хүргэсэн гол хүчин зүйлээр намын даргын нэр хүнд, сонгуулийн стратеги, Пи Ар, нэр дэвшүүлсэн байдал мөн Засгийн газрын хариуцлагатай байдал гэж хариулсан байна. 
Түүнчлэн өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг ялалтад нөлөөлсөн хүчин зүйлсээр нэрлэжээ. Тухайлбал цалин тэтгэвэр нэмсэн, тэтгэврийн зээл тэглэсэн, хүүхдийн мөнгө нэмсэн, коронавирусээс сайн хамгаалсан зэрэг цаг үеийн шинжтэй ажлуудыг МАН-ын сонгуульд ялах болсон шалтгаанаар дурдсан байна.   
"Ялсан намд хандах иргэдийн хүлээлтийг тодруулах үүднээс ирэх дөрвөн жилд МАН-ыг хэрхэн ажиллахыг хүсэж буй талаар судалгаа явуулсан. Ингэхэд иргэдийн зүгээс зээлийн хүүг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, зам дэд бүтэц барих, шударга ёс тогтоох, салбаруудад шинэчлэл хийх, зам талбай засах, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг шийдэх зэрэг эдийн засгийн шинжтэй хариултууд өгсөн. Энэ нь иргэд шинэ Засгийн газраас өндөр хүлээлттэй байгааг харуулж байна” хэмээн “Access Solutions” компани судалгааныхаа эцэст дүгнэсэн байна.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.