Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аргаль, угалзын бүс нутагт амарч явна

2020 оны 08 сарын 06

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрсөн нутаг Ховд аймагтаа амарч яваа аж. Тэрээр Үенч голын эхэнд гэр кэнп байгуулан олон хоногоор байрлаж байгаа талаар нутгийн иргэд мэдээлж байна.

Тухайн бүс нутгийн байгаль хамгаалагч Ц.Элбэгдорж нараас ямар зорилготой олон хоног байрлан аялж яваа талаар тодруулга авах гэсэн боловч тэд тодруулга өгөхөөс татгалзжээ.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байрлаж буй Цүнхэгийн эх гэх газар нь ховордсон ан амьтад болох аргаль, угалз бэлчээрлэн амьдардаг бүс нутаг юм байна.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.