Эмэгтэйчүүдийн шоронд амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

2020 оны 08 сарын 06

Шоронгоос сурвалжилга хийнэ гэдэг сэтгүүлч хүний хувьд хамгийн их зориг, тэвчээр, сэтгэлийн хат шаардсан ажил байдаг. Гэсэн ч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхийн тулд ''хэцүү нэрт'' газарлуу орох шаардлагатай тулгардаг. Яг энэ явдал 2011 онд Израйлын сэтгүүлч Томер Ифрад тохиолдсон бөгөөд, Израйлын Рамла хотын Нерв Тизра эмэгтэйчүүдийн шоронгоос сурвалжилга бэлтгэх үүрэг оногджээ.

 

Израйльд нийт 20-25 мянган хоригдол ял үүрч байгаа гэсэн судалгаа байдаг. Тэдний ердөө 200 нь хоригддог Нерв Тирза шоронд 18-70 насны бүсгүйчүүд ял эдэлдэг гэнэ. Төрөх өдрөө хүлээх жирэмсэн эмэгтэйчүүд ч багагүй байлаа.

 

Сэтгүүлч Томер энэхүү фото сурвалжилгыг бэлтгэхийн тулд 3 сарын турш бараг өдөр бүр шоронгоор зочилж, хоригдлуудтай уулзаж, яриа авч өнгөрүүлжээ.

 

Нерв Тизра шоронд сонгох, сонгогдох, иргэний эрх эдлэх боломжгүй бага ястнууд, цөөнх хоригддог. Тэд бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц амьдрал туулсан байдаг ба ихэнх нь 2 эсвэл 3 дахь удаагаа ял үүрч буй эмэгтэйчүүд. 

 

 

Тэд хүнд хэцүү нөхцөлд хоригдож буйгаа эрх чөлөөтэй алхаж буй хэн нэгэнд хэлэх эрхгүй, хэрэв захиа бичих аваас эзэндээ хүрэлгүй замдаа алга болдог.

Еврей болон муслим бүсгүйчүүд нэг торонд хоригдох тохиолдол бий. Шашин шүтлэг ялгаатай байдлаасаа болж өдөр бүр муудалцана, заримдаа зодолдоно.

 

Шийтгэлээр бүсгүйчүүдийг маш их дарангуйлдаг. Сахилга зөрчсөн бүсгүйчүүдийг харуулууд зодож, нулимс асгаруулагч хий цацаж эсвэл гэр бүл, хамаатан садантайгаа уулзахыг нь хориглох гэх мэтээр янз бүрийн харгис шийтгэлүүд ашигладаг. 

 

5-6 эмэгтэй шоронгийн нэг давчуу камерт хамтдаа хоригдоно гэдэг хар дарсан зүүд. Оройн 19:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл хоригдлуудыг камерт нь оруулж хаалгыг нь түгждэг. 

 

 

Мэдээж хэрүүл, зодоон, харуулуудын харгислалгүйгээр шоронгийн нэг өдөр өнгөрнө гэдэг ''үлгэр''.

Эмэгтэйчүүдээс яриа авч, тэдний түүхийг сонссоны дараа тэдний ихэнх нь хилс хэрэгт гүтгэгдэж орж ирснийг ойлгосон. Мэдээж хүнд хэрэгтнүүд байсан ч дийлэнх нь аргагүй хамгаалалт ашиглаж, эсвэл багахан хэмжээний хулгайн хэрэгт холбогдож ял авсан хүмүүс байлаа.

ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.