Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч ноцтой авто осол гаргаж, нэг настай хүүхдийн амь нас хохирчээ

2020 оны 08 сарын 06

2020.08.04-ний 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас  онхолдож, зорчигч 1 нас 7 сартай Б-ын  амь нас хохирсон байна.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл  жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.