Ж.Чинбүрэн гишүүн болсныхоо дараа гурван удаа мэс засал хийжээ

2020 оны 08 сарын 06

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гишүүнээр сонгогдсоныхоо дараа гурван удаа мэс засал хийжээ. Хамгийн сүүлд тэрээр өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна. 

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм. Сонгуулиас хойш гурван удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ. Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй" хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.