Гадаадаас ирсэн хоёр иргэн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна

2020 оны 08 сарын 06

Гадаад улсаас ирж тусгаарлах байранд байгаа иргэд байрнаас гадагшаа юм гаргах, гаднаас зөвшөөрөөгүй эд зүйлийг оруулах гэх мэт зөрчил гаргасаар байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалалтын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан хэллээ. Мөн нэг гэр бүлийн гурван иргэн КОВИД-19-ийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Тодруулбал энэ сарын 5-нд Сиатл-Улаантбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, "Монголика" зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар шинжилгээ өгөхгүй гэсэн байна. 

Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргажээ. 

Мөн шинжилгээ өгөхөөс татгалзах нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг анхаарууллаа

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.