LIVE: Энэ сарын 8-10-ний өдрүүдэд Орос, Хятадад гацсан иргэдээ татан авна

2020 оны 08 сарын 06

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар бид тусгай үүргийн 51 нислэг үйлдсэн. Наймдугаар сар гараад нийт гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдийг эх орондоо татаж авсан. Монгол Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 10 мянга гаруй хүн байсан. Бид ойрын хугацаанд буюу энэ сарын 8-10-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор Орос улсад гацсан иргэдээ татан авна, мөн энэ сарын 11-13-ний хооронд Дорнод, Замын-Үүд боомтоор Хятадад гацсан иргэдээ татан авна. 

ЦЕГ-ын хурандаа Н.Лхагвасайхан: Гадаад улсаас ирж тусгаарлах байранд байгаа иргэд байрнаас гадагшаа юм гаргах, гаднаас зөвшөөрөөгүй эд зүйлийг оруулах гэх мэт зөрчлийг гаргажээ. Мөн хоёр иргэн КОВИД-19-ийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргав. Мөн шинжилгээ өгөхөөс татгалзах нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг анхааруулав.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.