N95 маскийг химийн халуунаар 60 минут ариутгахад коронавирус бүрэн устжээ

2020 оны 08 сарын 06

N95 маскийг химийн аргаар ариутгахад коронавирус устаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “N95 маскийг 50 хувийн чийгтэй, 70 хувийн химийн халуунаар 60 минутын турш ариутгахад коронавирус бүрэн устаж байгааг Торонтогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ аргаар нэг маскийг 10 удаа ариутгаж хэрэглэж болно гэж зөвлөжээ” гэсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн ханиад томууны улирал дөхөж байгаа учир иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриаллаа.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 244 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 49 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.