LIVE: Халдвар авсан 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

2020 оны 08 сарын 06

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд АНУ-аас иргэд, тусгаарлалтад байгаа иргэд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарын шинжилгээ хамаарч байгаа. Халдвар авсан 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. 

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 33 хүн эмчлүүлж байна. Халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн хяналтад байна. Тухайн хүний биеийн байдал маш хүнд байгаа” гэв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.